Би анх удаа хүнд аймаар хараалын үгээр хэлүүлж, бас тэр хүнээс заналхийлэл сонсож үзлээ. Би авгай гэдэг үгийг нээх хүндээр хүлээж авдгүйн. Тэртээ тэргүй үхэхээс төрөх нэгэн цагт би авгай байтугай шүдгүй эмгэн болох нь үнэн. Тэгсэн тэр хүн намайг, "Араа харж яваарай авгай минь, хараалд идэгдэж үхэхийг чинь харнаа" гэж хэллээ. Тэр ч байтугай өнгөрсөн 12 сард намайг бүр зодох гэж дайрсан юм, голоор нь хүн орж ирээгүй бол би тархиа пийвний шилээр хагалуулаад үхцэн байх байсан байх л даа.

           Би уг нь үнэний замаар явсан. Тэр намайг үнэн үгийг хайр гамгүй хэлсний төлөө бараг л ална гэж заналхийллээ. Би одоо тэгээд яаж амьдрах ёстойн. Бүтэн 3 жил юу ч хийгээгүй юм байжийж, 2 жил байгууллагын хөрөнгөөр идэж уухыг чинь би мэдсэн хэрнээ мэдээгүй царайлж, харсан хэрнээ чимээгүй явах ёстой байсан юм уу? Аймшигтай юм. Мөрөөрөө амьдарч болохгүй хорвоо юу?

           Яасан цэвүүн цаг ирээ вэ? Одоо би орой харихаараа нүд нь улаанаараа эргэлдсэн нэг амьтан хутга бариад орцонд зогсож байхвий гэхээс зүрх үхээд харихаас ч айж байна.Ойрд эмзэгшээд байгааг ч хэлэх үү бараг уйлмаар болоод байна. Айгаад байна.  Тэгээл би бас энд мөрөөрөө блог бичээд явж болдоггүй юм байх даа. Заавал хэн нэгнийх нь цензурт тэнцсэн юм бичих ёстой газар юмуу хаашайн. Тийм юм бол би амьдрал дээр хангалттай бодь мөрийг хөөсөн, бусад шигээ ухаантай харагдахыг хичээж, худлаа инээсэн хүн. Энд яагаад өөрийнхөөрөө чөлөөтэй байж болдоггүй юм. Тийм л дургүй нь хүрээд зэвүүцээд байгаа юм бол би ямар орж ирээд уншаач гэж гуйгаад байгаа биш, зөрөөд өнгөрөхөд л болоо бишүү. Эцсийн эцэст би лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд ч хамаагүй. Тийм би тэнэг, мангар, хэнд ч хэрэггүй юм бичдэг. Тэглээ гээд мөрөөрөө явжийгаад сэгсийтлээ доромжлуулаад баймааргүй л байна. Хараал идэж, чөтгөр аваг гэж.

38 сэтгэгдэл:

null
АНИРГҮЙ (зочин)

ЁОООО ЭНЭ МАСТЕР МАЙНДЫН БИЧЛЭГНИЙ ДООРХ СЭЭГИЙНЭЭЭС БОЛСОН УУ???? ККК УГААСААА ТЭР ЯГТИЙМЭЭГИЙН ХАВРЫН ШИЗО НЬ ЭХЭЛЦИЙМ ШИГ БАЙГААМ ААА. ГҮЙ ЯГ ҮНЭНДЭЭ ТҮҮНИЙГ ДАГАЖ ОРЖ ИРЭЭЭД ДАЛДАГНАХ ГЭСЭН ЮРЛАА ТАВЬДАГГҮЙ ХЭДЭН БЛОГГЭРУУУДЫН ШИЗО НЬ ЭХЭЛЦИЙН ИНГҮҮҮЛ ЯГ ТАААРНА.



ТЭР АЛЫ ГЭСЭН НӨХӨР БОЛ ЁСТОЙ АЙМАААРЫН. УУУР ХҮРЭВ.

Оранж

хммм....... ингэтлээ уурладаг хайран эд эс бишүү?

Ицми

өө зооз. заналхийлчих юм байна л даа. юун аймаар үгтэй хүнб тэр.

одоо чамд өрсөж алах л үлдэж дээ этэр гээд

Арслантай авдар

Энэ бичлэгэнд үс мүс ургаж мургах тухай байхгүй л байшд. Мастерминд зүгээр худлаа чаагаад байхымаа. Тиймээ Хэрэмээ

Undriga

Хмм, үнэнийг хэлэхэд өрсөж алахаас өөр арга зам үлдээгүй юм байна өө. Юу гэсэн хэлийн, пийвний шил барьж дайрна гэдэг чинь...Наадахаа зүгээр цагдаад хэл.
Тэр бичлэгний тухайд бол хүн стоо юугаа бичнэ өөрийн дур шд. Дургүй бол уншихгүй л өнгөрнө биз.

Desperado

жингийн тэмээ явж л байдаг замын ноход хуцаж л байдаг....

bataa

яасан муухай хараал хэлдэг хүнтэй ажилладаг юм бэ дээ

за яахуудээ тэгж хараадаг хүмүүст өөрсдөд нь илүү их нүгэл очиж бгаа шүү дээ, мөрөөрөө мөөмөө унжуулаад явжийхад тиймэрхүү үгэнд эмзэглээд хйамар лундаа гутаад явна ч гэж юу бхуу хэрэм мээнь, хэрэм мэт бат бөх зогсож ажлаа хийнэ үү

КОШЕЙК

алуулахааса өмнө түрүүлээд цөмчих хэрэмхэнээ. чи цөмнө гэсэн л бол цөмдөг биз дээ

Royal (зочин)

хөөх хэнийхээ уурийг тэгтэл хүргэнэ вэ... өөрийнхөөрөө байж өөрийнхөөрөөл амьдрах шиг сайхан зүйл юу байнаа найзаа... найз биш хүнд үнэн үг хэлээд ч яадын золиг гэж..

tsoomo

заа би бол энэ блогоос эрочик юм л хайж байгаа хаха


лаагаараа яануу луувангаараа яануу хэнд хамаатайн тэ ккккк

Янзагахан

Ганц л гарц байна. Өрсөх хэхэхэ

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

Аниргүй --- Тэр ална гэсэн нөхрийн хэлсэн үг, харц хоёр харагдаад байж суух газар олдоггүй.

Оранж --- Би өөрийнхөө эд эсээр уурлаж байна.

Ицми --- Харинээ яах ёстойн бүү мэд ...

Авдар ах --- би ч үсээ хусуулах тухай ойрд гөөмөн их бичсэн дээ

Ундрига --- харин төөх

Десперодо --- Тунгаая.

Батаа --- Манай ажлын хүн бишээ, ажлын хажуугаар ажлын шугамаар гэхдээ л бас л аймаар хүн.

Кошейк --- Цөмөөл шийддэг бйасан бол мөн гоё ооо.

Рояал --- Найз биш хүнд үнэн үг хэлэх хэрэггүй. Ойлголоо хө.

Цоомоо --- Би ерөөсөө маазраагүй бйана. Тэгээд би эротик юм биччүл цаагуур чинь хүмүүс намайг бариад идчихнэ.

Янзага --- Яаж өрсөх вэ??

United words of Chee***

Өө тээл хөгшрөх нэг нь юу билээ дээ Хэрэмээ 2-с бусдаас юунаас айхуу. Лаагаараа яануу луувангаа яануу юугаа бичнүү хамаа алгоо...

Данги

Сэгсхийтлээ доромжлуулна гэж байдымуу нтр хэхэ

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

Чий -- Лууван лаагаа ярихаа больчихооч та нар хн.
Данги -- байна аа байна. би өөрөө үзлээ.

АНИРГҮЙ (зочин)

ЗА ЗАХИАЛГАА ӨГЧИХ АНИРГҮЙ НЬ АНИР ЧИМЭЭГҮЙ БОЛГОНО Л ГЭСЭН БОЛ БОЛГОНО

~Freedom writer~

Хххнн.....яасан аймар хараадаг хүн бэ?
Болгоомжтой бх хаана ч илүүдэхгүй болсон цаг шүү. Орцондоо орохдоо айгаад бгаа бол хүнээр тосуулж бвал зүгээр бх. Сэтгэл амар бус бна гэдэг бөөн гай.

Аанхаа

аргагүй л хэрцгий бичсэн байна даа

LoveLove

Юунаас нь айдын харин өөрөө л аятайхан болгоомжтой яваарай би ч яахуу гэхгүй юу лайлвайн

HERO

Цөвүүн цаг иржээ.

Moonoo (зочин)

За тэр ягтиймээ ч яахав
Тэр пийвний шил барьж дайрдаг нөхөр эвгүй юм тэ яаамаар ч юмбэдэээ
Ернол лаагаа чихнүү, луувангаа чихнүү хэнд хамаатайн

Үүлхэн

Хэцүү ч юм аа даа...Шударга хүн бол одоо зодуулна уу гэхээс Үнсүүлкү болцон цаг бхөө.Болгоомжилсон нь зөв гэж боджийнэ.Тэр Данги одоо болиочээ Сэгсийтлээ гэжахад л сэгс хийлгэчих гээд байхиймаа?Намайг бол үнсэлцүүлжагал хийлгэчих гээд байгаа хүн дээ наадах чинь.Дангиас бас БОЛГООМЖИЛ хаха...

Буур

шийдсэн хүн бол заналхийлж нтр ядаргаатдаггүй юм шиг байгаан

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

Аниргүй --- Нээрээмуу нтр заза хэхэ тоглосын шүү
Нуна --- Гайгүй байхаа, нээх айсан ч юм алга гэхдээ ална гэсэн гэж бодохоор бас л ...
Аанхаа --- Тийм байна уу мхм.
ЛофЛоф --- Нээрээ би айлгах ёстой хүн нь юм болов уу бодоод байтал
Херо --- Хэлээд юу гэхэв.
Мөөнөө --- Чи наад заваарлаа хэзээ болих хүн бэ ай
Үүлхэн --- Аанхан, болгоомжтой байгаа. Дангийн сээгийг би харин анзаараагүйн байна. Та хоёр яагаад байгаан ай ккк, блог дамнаж хоорондоо бичээл ккк
Буур --- Шийдээгүй ч байж магадгүй, нас залуу цус шингэн, төлөвшиж эхлээгүй л амьтан л даа ууг нь.

Batsy

Уг нь миний төсөөллөөр бол чи л ална тална дээрээ явж хүн амьтны нойрыг хугасалж байдаг шиг санагдсын яацарсан хорвоо вэ энэ чинь. Өрсөж шаах эсвэл нүдэнд нь тойпуй болон банз хугалж зүрхэнд орох. За нээх удалгүй учрыг нь олохгүй бол сэтгэлийн гүн дарамтанд орж сэтгэл мэдрэлийн өвчтэй болчихов

Desperado

чи одоо хүн амьтантай жаахан эвтэйхэн байжугаач дээ. юм д бол шаана этр гээдайхаар чэн хүний дүргүй хүрийшд

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

Бэтси ---- Одоо намыа суусынмаа тэр ална тална гэдэг чинь эртний юм. Би чинь одоо нөхөр авах насны эмэгтэй хүн нтр.
Десперадо --- Би үнэнийг л хэлсэн. Тэр одоо эв бишүү тээ нтр,

Monroe

Харин одоочэн хүнүүс аймээр болцым шэг байна лээ ш д. Бүр хэлэх хэлэхгү үгээр хэлээд л. Дээр манай нэг ажлын гар нэг гарыг зүгээр уучлаарай болгосы ш д. Тэгэхээр тийм муухай юмнуудаас холхон шиг л явсан нь дээр. Угаасаа хэрэлдээд ч хэрэггүй ээ.

Monroe

Нээрэн тэг ягтиймээ чэн угаасаа зэвүүн сда байдымаа хэхэ. Гэхдээ блог нь дажгү ш д. Сүүлийн үед л бичлэг нь миараад байгаагаас!

Sod

Im ih buhimdaj bolohguish de

Балбар

надад бас иймэрхүү юм тохиолдсийшд.яасан гэхээр аймар яарад л хувцасаа өмсчөө л оймсоо хайгаад олохгүй болохоор эгчийхээ ягаан өнгөтэй цэцэг мэцэгтэй оймсыг өмсөө л явсан хичээлдээ очсон биеийн тамир орох болоод шившиг болсийшд. сар гаруй ягаанаа гэж дуудуулсандаа хөөрхий.

Simple

Don't worry... Be happy... gej Bob ah helsen :P

Зочин

аа мэдэхгүйм цус чааг хамгаалж орц руу чинь оруулж өгдиймуу гэж бодсоноо хоёр хүн яажийснаас нэг нь яасан нь дээр гэж бодлоо яджийхад Монгол улсыгаа бодоод байнашд хүн амын хорогдуулахгүй гэж ай ккк за мэдэхгүй блогтоо сайхан байдгаараа байжийтал хүн орж ирээд тэгжийгаамуу хмммм бас л мэдкүм гэхдээ чи үнэнгээрээ явжийгаа гэж хэлээл би тэгж бодоол тэр хүн бас өөрийгөө тэгж явжийгаа гэж боджийлгүй яахуу л гэж боджийн би нээрээ чиний энэ байдгаараа байдаг блог дээр чинь сэтгэгдэл бичихээрээ хамаг сэтгэлэээн уудлан байж зөвлөх ч шиг зэмлэх ч шиг загнах ч шиг болжийгаал гарахым хахаха за гайгүй гэхдээ айж явбал аминд өлзийтэй аан тийн их юм мэддэг хүн бага наслана гээд мафитай кинон дээр гардышд мэддийн бол мэддэггүйм шиг яв хаха за хэлмээр үг зөндөө байвч үг ихэдвэл улиг билүү тээд өндөрлий кк болгоомжтой мөрөөрөө яв гэснээс чи ч мөрөөрөө явдаг амьтан биш байх яджийхад цас жаахан мөр ч гарах биш ёооох

Үүлхэн

Ааахахах Данги бид 2 яавал гэж дээ...Би бас айгаад байгаийн цаадахас чинь

Toruk (зочин)

Zagnatsiishuu :D ahiad zanalhiilvel heleerei. Nz n zodood ogie.

Улаан Малгайт

Сэтгэлд сэвтэй аймаарын. Мартах л хэрэгтэй байх дөө.

шаагаа

ер нь хэн хүнгүйл аюултай болчиж. миний таньдаг хүн цүнхээ дээрэмдүүлсэн байна. ер нь дэлгүүрээс буу биш юумаа гэхэд нэг сэлэм худалдаж авахгүй бол...!?

Elkhan

Чамд толь авч өгөх нь дээ... гсэн
ЗА өтөнд л бариулахгүй бол ... бусад нь яамай байна аа...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Blog Template by YummyLolly.com